Liberty International
ОЛОН УЛСЫН ХУРАЛ
the photo of khaliunbat

Эрхэм хүндэт залуусаа,

Торгоны Зам Сан 2019 оны 6 дугаар сарын 6-9-ны хооронд “Liberty International World Conference” олон улсын арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгуулах нэр хүндтэй үүргийг хүлээн авсан.
Залуус та бүхнийг олон улсдаа нэр хүндтэй энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж дэлхийн алдарт эдийн засагч, профессоруудтай чөлөөт нийгэм, эдийн засгийн тухай үзэл бодлоо солилцож, оюундаа хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.

Торгоны зам сангийн үүсгэн байгуулагчМ.ХАЛИУНБАТ

Хурлын тухай
liberty international team

“Liberty International World Conference” олон улсын арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд өдгөө дэлхийн 34 оронд амжилттай явагдсан ба 35 дахь удаагийн арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулан дэлхийн 30 гаруй орны 100 гаруй зочид төлөөлөгчдийг хүлээн авахаар төлөвлөж байна.

Тус 3 өдрийн арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрд чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгэм, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй дэлхийн шилдэг либертари активистууд оролцож олон сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Та энэхүү арга хэмжээнд оролцсоноор олон улсын нэр хүндтэй эрдэмтэд, сэтгэгчидтэй танилцаж, өөрийн танилын хүрээгээ тэлэхээс гадна олон сонирхолтой яриаг сонсож, мэдээлэл авах ба улмаар таны улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес эрхлэлт, бизнесийн орчны тухай ойлголтууд, таны харах өнцөг өөрчлөгдөж, оюун ухаан цэнэглэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

1982
Switzerland
Zurich
1983
Belgium
Brussels
1984
England
London
1985
Norway
Oslo
1986
Sweden
Stockholm
1987
Germany
Kalterherberg
1988
Swaziland
Mbabane
1989
France
Paris
1990
USA
San Francisco
1991
Denmark
Copenhagen
1992
Slovakia
Poprad
1993
Estonia
Tallinn
1994
Mexico
Merida
1995
Greece
Athens
1996
Canada
Whistler
1997
Italy
Rome
1999
Costa Rica
San Jose
2000
Canada
London
2001
France
Dax
2002
Mexico
Puerto Vallarta
2003
Lithuania
Vilnius
2004
New Zealand
Rotorua
2006
Czech Republic
Prague
2007
USA
Williamsburg
2010
USA
Phoenix
2011
Italy
Vulcano
2012
China
Shanghai
2013
Switzerland
Lausanne
2014
Albania
Tirana
2015
Indonesia
Ubud
2017
USA
Puerto Rico
2018
Poland
Kraków
1982
Switzerland
1
1983
Belgium
2
1984
England
3
1985
Norway
4
1986
Sweden
5
1987
Germany
6
1988
Swaziland
7
1989
France
8
1990
USA
9
1991
Denmark
10
1992
Slovakia
11
1993
Estonia
12
1994
Mexico
13
1995
Greece
14
1996
Canada
15
1997
Italy
16
1999
Costa Rica
17
2000
Canada
18
2001
France
19
2002
Mexico
20
2003
Lithuania
21
2004
New Zealand
22
2006
Czech Republic
23
2007
USA
24
2010
USA
25
2011
Italy
26
2012
China
27
2013
Switzerland
28
2014
Albania
29
2015
Indonesia
30
2017
USA
31
2018
Poland
32
Liberty International олон улсын хуралд оролцсоноор Та:
Дэлхийн 30 гаруй орны 100 гаруй залуустай танилцаж, олон улсын танилын хүрээгээ тэлэх
Эрх чөлөөний үнэ цэнийг ойлгох
Эдийн засгийг өөр өнцгөөс харж, эдийн засгийн цоо шинэ ойлголттой болох
Орчин үеийн бизнес, инновацын трендийн талаар ойлголттой болох
Дэлхийн шилдэг эдийн засагч, хуульч, бизнесмен, профессоруудын үнэ цэнтэй яриаг гадагшаа явалгүй нэг дороос сонсох
Зохион байгуулагчид
Санаачлагч
Ерөнхий зохион
байгуулагч
Хамтрагч
Илтгэгчид
Ayemen Fatima
Ayemen Fatima – “The war on drugs”

Ayemen is pursuing her Doctor of Pharmacy degree from Hyderabad, India. She is the first female Chair of the Executive Board at South Asia Students for Liberty where she initially found her love for Liberty.

She has a deep interest in general issues around human rights, religion, free markets and is an advocate for drug law reforms. She hopes to use her academic background to work on healthcare and drug policy reform

IndiaIndia
Christopher Lingle
Christopher Lingle – “Doing Liberty Differently: Towards Libertarian Activism”

Christopher Lingle earned a doctorate in economics from the University of Georgia in 1977 and has been employed at universities in Africa, Asia, Europe, Latin America and USA.

He is a passionate supporter of human creativity and voluntary actions that lead to social harmony. To this end, he is available to go anywhere in the world to discuss the merits of institutions and public policy based on their impacts on human liberty and personal dignity.

Currently, he is Visiting Professor of Economics in the Escuela de Negocios at Universidad Francisco Marroquín in Guatemala (since 1998), Adjunct Scholar at the Centre for Independent Studies (Sydney), Research Scholar at the Centre for Civil Society (New Delhi), International Political Economic Advisor for the Asian Institute for Diplomacy and International Affairs (AIDIA – Kathmandu) & Senior Fellow, Advocata (Colombo, Sri Lanka).

Dr. LINGLE’s research interests are in the areas of Political Economy and International Economics with a focus on emerging market economies and public policy reform in East and Central Europe, East Asia, Latin America, and Southern Africa.

United StatesUnited States
Jeffrey Singer
Jeffrey Singer – “Libertarianism and Harm Reduction”

Jeffrey A. Singer is a Senior Fellow at the Cato Institute and works in the Center for the Study of Science and the Department of Health Policy Studies. He is principal and founder of Valley Surgical Clinics, Ltd., the largest and oldest group private surgical practice in Arizona. He was integrally involved in the creation and passage of the Arizona Health Care Freedom Act, and served as treasurer of the US Health Freedom Coalition, which promotes state constitutional protections of freedom of choice in health care decisions. He was a regular contributor to Arizona Medicine, the journal of the Arizona Medical Association from 1994-2016. He also served on the Advisory Board Council of the Center for Political Thought and Leadership at Arizona State University from 2014-2018, and is an adjunct instructor in the Program on Political History and Leadership at ASU. He writes and speaks extensively on regional and national public policy, with a specific focus on the areas of health care policy and the harmful effects of drug prohibition. He received his B.A. from Brooklyn College (CUNY) and his M.D. from New York Medical College. He is a Fellow of the American College of Surgeons.

United StatesUnited States
Андрес Кузме Франко
Андрес Кузме Франко – “Долларжилт – Эквадор улсын кэйс”

Гуаякиль хотод өсөж торнисон ба Эквадор улсын Политехникийн дээд сургуулийг олон улсын бизнесийн чиглэлээр төгссөн. Тэрээр Америкийн Эдийн Засгийн Судалгааны Институтийн харьяа, Эквадорын Бастат нийгэмлэг буюу дэлхий даяар нөлөөлж ажиллаж чаддаг чухал судалгааны институтийг удирддаг. Андрес Эдийн засгийн боловсролын институтийг төгссөн бөгөөд Эквадор, Колумб болон АНУ-ын тэргүүлэгч либертари байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Андрес нийлүүлэлтийн сүлжээний менежментээр мэргэшсэн ба агрономийн үйлдвэрлэл салбарын бизнесийн зөвлөх юм.

EcuadorEcuador
Батчулуун Балдандорж
Батчулуун Балдандорж – “Монгол дахь либертари үзлийн эсрэг уламжлал, саад бэрхшээл”

Монгол улсын их сургуульд философийн ухааны докторын зэргээ хамгаалсан ба тус сургуульдаа 10 жилийн турш мэргэжлээрээ багшилсан. Тэрээр Энэтхэг улсын Неругийн их сургууль, МУ-ын Боловсролын их сургууль, Нээлттэй нийгэм хүрээлэн, Монголын Либертари Сан гэх зэрэг олон газруудад ажиллаж байсан ба 2006 оноос эхлэн чөлөөт судлаачаар ажиллаж байгаа юм. Батчулуун доктор философи, эрх чөлөө, сэтгэлгээний чиглэлээр олон арван бүтээл туурвиж, олон ном зохиол орчуулж бас хянан тохиолдуулсан.

MongoliaMongolia
Вэй Ву
Вэй Ву – “Financial technology and digital inclusion”

Оксфордын их сургуулийн туслах судлаач ба сүүлийн 9 жилийн турш санхүү, инновацын чиглэлээр судалгаа хийж байна. 2012 онд “Birmingham” их сургуульд доктороор суралцахаас өмнө “FinTech”-ийн компанид Бээжин хотноо ажиллаж байсан. Тэрээр Англи улсад өөрийн зөвлөх үйлчилгээний старт ап-ыг байгуулсан ба үндэсний цөөнх болон жижиг дунд бизнес эрхэлдэг байгууллагуудад дотоодын болон дэлхийн зах зээлд гарч ажиллахад нь дэмжлэг үзүүлдэг.

United KingdomUnited Kingdom
Глен Крайп
Глен Крайп

Language of Liberty Institute (LLI) үүсгэн байгуулагч ба ерөнхийлөгч. Глен 2005 оноос хойш 28 орны 3000 гаруй залуусд LLI-ийн Liberty Camp болон семинарыг хүргэсэн ба дэлхийн өнцөг булан бүрд эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн хүрээллийг өргөжүүлсээр ирсэн нэгэн. Харин Liberty Camp зохион байгуулаагүй үедээ LLI-д зориулж шинэ боловсон хүчин бэлтгэж LLI-н багш, хамтран ажиллагч болон ивээн тэтгэгчдийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд анхаардаг.

Глен IT хөгжүүлэлт, зөвлөгөө өгөх, сургах чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Тэрээр 1993 онд Ауn Rand-ийн бүтээлийг Орос хэлрүү орчуулах, хэвлүүлэх төслийг зохион байгуулахад нь тусалсандаа ихээхэн баяртай байдаг.

United StatesUnited States
Д.Амартүвшин
Д.Амартүвшин – “How to effectively spread the ideas of liberty?”

Мизес Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд Комеди Лаб-н захирал.

MongoliaMongolia
Д.Жаргалсайхан
Д.Жаргалсайхан – “Оюуны энтрепренершип”

Д. Жаргалсайхан нь "The Defacto Gazette" болон  “The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба "DeFacto ярилцлага"хөтлөгч, "Дефакто Тойм"  долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан. 

MongoliaMongolia
Дэвид Г. Векист IV, доктор
Дэвид Г. Векист IV, доктор – “Чөлөөт зах зээл дахь эрүүл мэндийн үйлчилгээ & Ази дахь эдийн засгийн өсөлт”

Эрүүл мэндийн аялал жуулчлалын судалгааны төвийн (CMTR) буюу анхны эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа хийдэг байгууллагын захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр АНУ-ын Техас мужийн Сан Антониогийн UIW их сургуулийн Бизнесийн Удирдлагын сургуульд менежментийн профессороор ажилладаг.

Өмнө нь доктор Векист нь Methodist Healthcare-д (Техас дахь тэрбум долларийн эрүүл мэндийн систем) зөвлөх, мөн Эрнст энд Яанг ХХК-ийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрээр эрүүл мэндийн чиг хандлага, эрүүл мэнд болон тэтгэврийн аялал жуулчлал, эрүүл мэндийн технологи, нийгмийн хэвлэл мэдээллийн аналитик, сургалт, хөгжил, манлайлал болон технологийн менежментийн сэдвээр мэргэшсэн илтгэгч, зохиолч мөн судлаач юм. Тэрээр таван тивд танигдаж, 500 гаруй корпораци болон ТББ-уудад зөвлөж, олон зуун нийтлэл, судалгаа, ном товхимол бэлтгэж, хэвлэл мэдээллийн олон сувгаар ярилцлага хийсэн нэгэн юм.

United StatesUnited States
Жүнжие Жак
Жүнжие Жак – “Инновац ба БНХАУ-ын инновацын стратеги”

Бээжинд дахь ENC Center for Global Affairs тинк танкийн захирал.

Олон улсын нэр хүндтэй, томоохон хурлуудад урилгаар илтгэл тавьдаг. Түүний судалгааны гол чиглэл нь Хятадын эдийн засаг болон улс төрийн шинэчлэл, хувь хүний өмч, инновац болон бизнес эрхлэлт, төрийн өмчийн компаниудын шинэчлэл болон хувийн хэвшлийн хөгжил зэрэг юм. Түүний судалгаа болон нийтлэлүүд Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гардаг.

ChinaChina
Кайл Варнер
Кайл Варнер – “The cancer of capitalism”

Гэгээн Жоннын коллежийг бакалавраар, Америкийн Антигуа их сургуулийн анагаах ухааны коллежийг магистраар, Триплер армийн анагаахын төвийн резидентурыг дотрын эмчээр тус тус төгссөн. Тэрээр АНУ-ын дотрын анагаах ухааны зөвлөлийн сертификаттай бөгөөд Вашингтон, Аляска болон Мэн мужуудад хүнд өвчтэй өвчтөнүүдийг анагаах ажлыг хийдэг. Тэрээр 1999 онд Либертари намын гишүүн болсон ба Хавайн Либертари намын санхүүгийн даргаар ажиллаж байсан ба одоо Либерти Интэрнэйшнл байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

United StatesUnited States
Кэн Скүүлланд
Кэн Скүүлланд – “Улс үндэстнүүд энтрепренершипд хэрхэн хүрдэг вэ?”

Хавайн номхон далайн их сургуулийн эдийн засгийн доктор бөгөөд “Liberty International” олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч тэрээр Торгоны зам сангийн жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Free Market Academy 5 өдрийн зуны сургалтын үндсэн багшаар сүүлийн 5 жил ажиллаж, монгол залуусыг чөлөөт нийгэм, эдийн засгийн тухай цогц ойлголтыг авахад асар их хувь нэмэр оруулж буй эрхэм. Түүний зохиосон “Жонатан Гуллиблийн адал явдал” болон “Чөлөөт зах зээлийн Одиссей” номууд өдгөө дэлхийн 50 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсээр байгаа юм.

Энэ жилийн Liberty International World Conference нь энтрепренершип болон инноваци сэдвийн хүрээнд түлхүү явагдах тул Кэн “Улс үндэстнүүд энтрепренершипд хэрхэн хүрдэг вэ?” сэдвээр сонирхолтой яриаг өрнүүлнэ.

United StatesUnited States
Леонардо Брито
Леонардо Брито

Каракасын бизнесмен бөгөөд чөлөөт зах зээлийн тинк танк болох “The Bastiat Society of Venezuela” болон “Economic Research” Америкийн институтийн салбарыг Луис Лопезийн хамтаар ажиллуулдаг. Леонардо нь Rumbo Libertad хөдөлгөөний идэвхтэй гишүүн юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд 2 удаа цэргийн дэглэмээр баривчлагдсан ба одоогоор Перу улсад цөлөгдөн амьдарч байна. Монгол Улсыг Венесуэлийн араас явж байна гэж халаглах хүмүүс их болсон. Үнэхээр тийм болов уу? Венесуэл улсад нөхцөл байдал ямар байгаа вэ тэнд итгэл найдвар үлдсэн үү? Та энэ асуултын хариуг мэдэж, Венесуэл залуу Леонардогийн яриаг сонсохыг хүсвэл Liberty International World Conference-ийг заавал зориорой.

VenezuelaVenezuela
Ли Жао Скүүлланд
Ли Жао Скүүлланд – “Ядуурлыг бууруулах асуудлыг эргэцүүлэх нь”

Актон институтын Ази, Номхон далайн бүс нутгийн гадаад харилцааны захирал ба “TFT” үйл ажиллагааны үүсгэн байгуулагч юм. Тэрээр хараат бус сургагч, орчуулагч, зохиолч болон арга хэмжээний зохион байгуулагч юм. Скүүлланд нь Хятад улсын Маогийн аймшигт дэглэмийн үед 26 жил амьдарсан юм. Тэрээр Хятадад ардчиллын талаар уран зохиолын ном, хэвлэлийг орчуулж, хэвлүүлдэг ба эцэг эхчүүдэд хүүхдээ ардчилсан үзэл бодолтой хүн болгож өсгөхөд нь заавар, зөвлөгөө өгдөг.

ChinaChina
М.Халиунбат
М.Халиунбат – “Бизнес эрхлэлт ба инновац”

Монголын либертари үзэл санааг дэмжигчдийн төлөөлөл, Торгоны зам сангийн үүсгэн байгуулагч бөгөөд захирал. Торгоны зам сан нь Монгол Улсад хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, цомхон төрийг сурталчлах зорилготой төрийн бус байгууллага юм. Торгоны зам сан нь либертари ном зохиол, кино, лекцийн орчуулга, үзэгчдийн сайн мэдэх “Монгол хүн Монголын баялаг” цуврал нэвтрүүлэг, Free market academy вакумжуулсан зуны сургалт, Инсайдер сэтгүүл зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн ба цаашид зорилгынхоо хүрээнд олон төсөл хэрэгжүүлэхээр олон улсын нэр хүндтэй либертари байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

MongoliaMongolia
Мариа Алехандра Лондоно
Мариа Алехандра Лондоно – “Латин-Америкийн засгийн газрыг цомхон болгоход хувьчлалын гүйцэтгэх үүрэг”

Колумбын ардчилсан хөдөлгөөний үндэсний захирал бөгөөд ардчиллын үзэл санааг дэлгэрүүлэх олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, улс төрийн харилцаа хамаарлыг нэмэгдүүлэхээр ажилладаг. Өөрийн онлайн платформ болох “Alejandra Research's” -р дамжуулан санхүүгийн эрх чөлөө болон “Fintech”-ийн үйл ажиллагааг сурталчилдаг.Санхүү, олон улсын худалдаа болон хүмүүнлэгийн ухаанаар “Sergio Arboleda” их сургуульд суралцсан ба сүүлийн үеийн зах зээлийн чиг хандлагад илүү төвлөрч, бизнесийн шинжээчээр ажилладаг.

ColombiaColombia
Мариа Жозе Бэрнал Гавириа
Мариа Жозе Бэрнал Гавириа – “SFL activism and labor market research”

Колумбын Мэдэллин хотын “EAFIT” их сургуулийг хэрэглээний эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн ба “Asociación Nacional de Empresarios” (ANDI) үндэсний ассоциацид дадлагажигч хийдэг. Мөн “Students For Liberty”-ийн зохицуулагч, “Estudios Libertad y Paz” төв, “Economic Education”сан, “Reason Individualism and Freedom” институт, “Cato”, “American Studies”сан, “Ayn Rand”институтын гишүүн юм. Тэрээр энэ жил төгсөхөөр диломын ажил бичиж байгаа ба өөрийн нийгэмдээ ардчилалын ач холбогдлыг хөгжүүлэхээр шинэ төслүүд дээр ажиллаж байна.

ColombiaColombia
Мирсулжан Намазалев
Мирсулжан Намазалев – “Парламент болон засгийн газраар дамжуулан эдийн засгийн шинэчлэлийг сайжруулах арга”

Төв Азийн чөлөөт зах зээлийн хүрээлэнгийн захирал. Тэрээр Киргизстаны томоохон онлайн мэдээллийн суваг болон К-News-ийг удирдаж байсан, чөлөөт эдийн засгийг дэмжигч юм.

KyrgyzstanKyrgyzstan
П.Цэнгүүн
П.Цэнгүүн

Tsenguun Purevjav is the founder of the Mongolian Libertarian Foundation (MLF), which aims to spread the ideas of individual freedom, free-market economy and limited government to Mongolian youth and scholars. He has supported, redacted, and funded the Mongolian translations of various Austrian School of economy authors such as F.A. Hayek, L. von Mises and M. Skousen. Tsenguun was also the first to initiate and sponsor the translations of Ayn Rand’s most notable novels. Up to date, he has supported the translations of over 20 economic and philosophic books. He has been serving as the CEO of Altan Taria, an agri-food business, in Mongolia for 20 years.

MongoliaMongolia
Педро Өррөчөртө
Педро Өррөчөртө – “Венесуэл дахь эрх чөлөөний төлөөх тэмцэл”

Венесуэлийн улс төрийн идэвхтэн ба Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, ардчилсан намын тэргүүн болох Корина Мачадогийн “Vente Venezuela”-намын Улс төрийн сургалт, боловсролын үндэсний зохицуулагч юм. Мөн дэлхийн 70 гаруй залуусын байгууллагуудыг нэгтгэсэн Ардчилсан залуучуудын олон улсын холбоо (IFLRY)-ны дэд ерөнхийлөгч юм. Педро нь зохиолч, их сургуулийн профессор ба улс төрийн шинжлэх ухаан болон олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгссөн. Тэрээр Венесуэл улсыг төлөөлж дэлхийн төрөл бүрийн хурал уулзалтад оролцдог.

VenezuelaVenezuela
Пэр Байлунд
Пэр Байлунд – “The unrealized: Even libertarians don't understand how destructive regulations are”

Пэр Байлунд нь энтрепренерийн чиглэлээр туслах профессороор ажилладаг ба Оклахамагийн их сургуулийн Энтрепренерийн сургуулийн чөлөөт үйлдвэрлэл эрхлэлтийн профессороор тус ажилладаг. Мөн Обурн хотын “Mises” институт болон Швед улсын “Ratio” институтийн зөвлөлийн гишүүн юм. Тэрээр энтрепренерийн үнэ цэнийг бүтээх, эдийн засгийн өсөлт болон Австрийн эдийн засгийн талаар судалдаг ба одоогоор 2 ном зохиож, “Agenda” хэвлэлээс гаргасан Австрийн эдийн засгийн цуврал номуудыг хянана тохиолдуулсан байна. Тэрээр Энтрепренерийн сэтгүүлд өөрийн судалгааг эрхлэн гаргадаг ба “Wall Street Journal”-д онцлогоор шалгарч байсан. Тэрээр 20 гаруй жилийн турш ардчиллын онол, практик болон бодлогын талаар судалгаа хийж байгаа ба эдгээр судалгааг mises.org, lewrockwell.com, strike-the-root.com, libertarianinstitute.org, Anarchism.net сайтуудаас олж авах боломжтой.

United StatesUnited States
Том Ж. Палмер
Том Ж. Палмер – “Либертарианизмын эсрэг популистуудын дайралт”

Орчин цагийн хамгийн эрэлттэй, нэр хүндтэй либертари үзэл санааны төлөөлөл бөгөөд “Atlas Network”-ийн олон улсын хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч. Тэрээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй тинк танкуудын хөтөлбөрүүдийг удирддаг ба Хойд Америк, Европ, Евроази, Африк, Латин Америк, Энэтхэг, Хятад болон Азийн орнуудаар улс төрийн шинжлэх ухаан, нийтийн сонголт, иргэний нийгэм, ёс зүй, хуулийн чиглэлээр урилгаар илтгэл тавьдаг.

Том-ийн судалгааны ажлууд болон нийтлэлүүд дэлхийн хэвлэл мэдээллийн акулууд болох “Wall Street Journal”, “New York Times”, “Die Welt”, “Caixing”, “Al Hayat”, “Washington Post”, “The Spectator of London” зэрэгт хэвлэгддэг.

Тэрээр “Эрх чөлөөг ойлгох нь: Либертари онол, Түүх болон Туршлага” номын зохиолч бөгөөд олон арван номын редактороор ажилласан Оксфордын их сургуулийн доктор юм.

United StatesUnited States
Хироши Ёшида
Хироши Ёшида – “Зах зээл ба засгийн газар”

Хироши нь засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн судлаачдын анхдагч юм. Түүний үзэл баримтлал нь засгийн газар олон нийтийн өмчийг өөрийн өмч мэт үздэг нь буруу гэж үздэг. Олон нийтийн өмч бол татвар төлөгчдийн өмч ба засгийн газрын тайлангаар биш татвар төлөгчдийн тайлангаар сольж тайлагнах хэрэгтэй. Ингэж сольж хийсний дараа засгийн газрын хөрөнгө болон өр төлбөрт үлдэж байгаа аливаа зөрүү нь татвар төлөгчдөд ноогдох “ирээдүйн татвар”-аар төлөгдөх баланс юм.Тэрээр засгийн газрын гүйцэтгэлийн тайлангийн ач холбогдлыг чухалчилж авч үздэг. Гүйцэтгэлийн тайлангаар татвар төлөгчдийн мөнгийг засгийн газар нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хэрхэн сайн болон муу зохион байгуулсан талаар харуулдаг. Татвар төлөгчдөд шаардлага хангахуйц үр дүнг үзүүлэх нь засгийн газрын үүрэг юм. Хироши нь өөрийн ном болох “Нийтийн нягтлан бодох бүртгэлийн онол”-р Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс академийн шагнал хүртсэн.

JapanJapan
Хьюго Ван Рэйжэн
Хьюго Ван Рэйжэн – “The Entrepreneur and the Government”

Голланд эдийн засагч бөгөөд валютын мэргэжилтэн. 1985 онд тэрээр өөрийн компанийн хамт Гернси арал руу цагаачилсан бөгөөд уг компани нь цуглуулагчдын сонирхдог эд зүйлсийг дэлхийн өнцөг булан бүрд байдаг бөөний худалдаачдад түгээх үйл ажиллагаа эрхэлдэг. Хюго чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжигч бөгөөд одоогийн даатгалын тогтолцоог халж, цагаачлалыг чөлөөт болгож цомхон төртэй байх ёстой хэмээн үздэг нэгэн.

GuernseyGuernsey
Юри Малцэв
Юри Малцэв – “Либертари үзлийн эсрэг олон улсын дайралт. Орчин үеийн коллективизм болон индивидуализм”

Висконсин дахь “Carthage” коллежийн A.W. Clausen төвийн эдийн засгийн профессор. ОХУ-ын Москва хотноо 15 жилийн турш судалгаа шинжилгээ хийн, багшилж байсан. 1989 онд АНУ-руу цагаачлахаас өмнө тэрээр ерөнхийлөгч Горбачёвийн шинэчлэлийн хөдөлгөөн болох “Перестройка”-д ажиллаж байсан зөвлөлтийн эдийн засагчдын ахлах багийн гишүүн байсан. Мөн “Cable Network News (CNN)”, “Financial Network News”, “PBS NewsHour”, “SABC”, “MSNBC Africa”, “SABC”, “C-Span” болон бусад Америк, Канад, Литв, Орос, Испани, Хойд Африк, Финландын телевиз, радиогийн хөтөлбөрүүдэд оролцож байсан. Одоогоор 9 ном зохиолыг туурвисан ба 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд байна. Др. Малцэв нь “Economic Education” сан,“Center on Global Prosperity” бие даасан институт, “Heartland” институт болон “Austrian Economics” улирал тутмын сэтгүүлийн удирдах хорооны зөвлөлийн гишүүн ба Алабама мужийн Обурн хотын “the Ludwig Von Mises” институтийн ахлах судлаачаар ажилладаг.

United StatesUnited States
Яан Кубан
Яан Кубан – “Либертари үзэл болон бизнес эрхлэлтийг сурагчдад хэрхэн зааж болох вэ”

Яан нь Польш, АНУ-ын хамтарсан эдийн засаг, боловсролын судалгааны сангийн тэргүүн бөгөөд энтрепренер, кибернитикийн мэргэжилтэн юм. Тэрээр “Амьдралын физик”, “Амьдралын эхлэлийг ойлгох 59 түлхүүр” гэх ном зохиолыг гаргасан ба МТ-ийн хувийн компанийг ажилуулдаг.

PolandPoland
Ярон Брүүк
Ярон Брүүк – “Шалтгаан болон индивидуализм нь энтрепенершип болон инновацын суурь болох нь”

Монголчууд бидний номыг нь уншиж өссөн зохиолч Айн Рэндийн нэрэмжит институтийн ерөнхийлөгч. Ярон Айн Рэндийн талаарх илтгэлийг маш олон орноор аялан тавьсан нэгэн. Олон улсын хэмжээний илтгэгч болон мэтгэлцэгч тэрээр Дон Ваткинстай хамтран үндэсний шилдэг борлуулалттай ном болох “Чөлөөт зах зээлийн хувьсгал: Айн Рэндийн үзэл санаа данхар төрийг төгсөл болгох нь” номыг зохиосон.

Тэрээр Forbes болон бусад алдартай хэвлэлүүд болох “Wall Street Journal”, “USA Today”, “Investor’s Business Daily” зэрэгт нийтлэлүүдээ хэвлүүлдэг. Брүүк Израилд төрж өссөн ба Израилийн цэргийн тагнуулын албанд түрүүчээр ажиллаж байгаад 1987 онд АНУ-руу нүүж Аустин хотын Техасын их сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж магистр, доктороо хамгаалсан олон улсдаа алдартай, нэр хүндтэй профессор юм.

United StatesUnited States
Үйл ажиллагаа
Цаг Үйл ажиллагаа Сэдэв
17:00–18:00 Бүртгэл  
18:00–18:05 Нээлтийн үг ( Хөтлөгч) +Welcome wine  
18:10–18:20 Улаанбаатар чуулга  
18:20–18:21 Илтгэгч танилцуулга  
18:21–18:41 М.Халиунбат Бизнес эрхлэлт ба инновац
18:45–19:15 Том Палмер Либертарианизмын эсрэг популистуудын дайралт
19:15–22:00 Нетворкинг+коктейл меню  
Цаг Үйл ажиллагаа Сэдэв
09:00–09:30 Хьюго Ван Рэйжэн Засгийн газар ба Бизнесс эрхлэлт
09:35–10:05 Глен Крайп Классик либерализмийн түүх
10:10–10:40 Андрес Кузме Франко  Долларжилт – Эквадор улсын кэйс
10:45–11:15 Ли Жао Скүүлланд Ядуурлыг бууруулах асуудлыг эргэцүүлэх нь
11:20–11:55 Кофе завсарлага  
12:00–12:30 Аймен Фатима Хар тамхины дайн
12:35–13:05 Батчулуун Балдандорж Монгол дахь либертари үзлийн эсрэг уламжлал, саад бэрхшээл
13:10–13:40 Ярон Брүүк Шалтгаан болон индивидуализм нь энтрепенершип болон инновацын суурь болох нь
13:45–14:45 Өдрийн хоол  
14:50–15:20 Кайл Варнер Картел капитализмийн хорт хавдар болох нь
15:25–15:55 Мариа Алехандра Лондоно Латин-Америкийн засгийн газрыг цомхон болгоход хувьчлалын гүйцэтгэх үүрэг
16:00–16:30 Мирсулжан Намазалев Парламент болон засгийн газраар дамжуулан эдийн засгийн шинэчлэлийг сайжруулах арга
16:30–16:35 Үзүүлбэр  
16:40–17:10 Юри Малцэв Либертари үзлийн эсрэг олон улсын дайралт. Орчин үеийн коллективизм болон индивидуализм
17:15–17:45 Кофе завсарлага  
17:50–18:20 Пэр Байлунд Дүрэм, журам ямар хор уршигтайг либертарчууд ч өөрсдөө мэдэхгүй
18:25–18:55 Вэй Ву Санхүүгийн технологи ба дижитал оролцоо
19:00–22:00 Оройн хоол+станд ап комеди  
Цаг Үйл ажиллагаа Сэдэв
10:00–13:00 СТӨ-ны үйл ажиллагаа Либерти саммит:
Том Палмер: Чөлөөт худалдаа
Ярон Брүүк: Чөлөөт зах зээлийн хувьсгал
Педро Өррөчөртө: Венесуэл дах эрх чөлөөний төлөөх тэмцэл
13:00–13:20 Групп фото Чингисийн талбай
13:30–14:00 Холлидэй инн-д очих  
14:00–15:00 Өдрийн хоол  
15:00–15:30 Кэн Скүүлланд Улс үндэстнүүд энтрепренершипд хэрхэн хүрдэг вэ?
15:35–16:05 Яан Кубан Либертари үзэл болон бизнес эрхлэлтийг сурагчдад хэрхэн зааж болох вэ
16:10–16:40 Мариа Хозе Бэрнал Гавириа Бизнес эрхлэгч нарын ДНА/ Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
16:45–16:55 Үзүүлбэр  
17:00–17:30 Кофе завсарлага  
17:30–18:00 Д.Жаргалсайхан Оюуны энтрепренершип
18:05–18:35 Жефрей Сингер Либертаризм ба хор хөнөөлийг буруулах
18:40–19:10 Жүнжие Жак Инновац ба БНХАУ-ын инновацын стратеги
19:15–22:00 Оройн зоог  
Цаг Үйл ажиллагаа Сэдэв
09:00–09:30 Дэвид Г. Векист Чөлөөт зах зээл дахь эрүүл мэндийн үйлчилгээ & Ази дахь эдийн засгийн өсөлт
09:35–10:05 П.Цэнгүүн Либертари үзэл ба Дэлхийн дулаарал
10:10–10:40 Хироши Ёшида  Зах зээл ба засгийн газар
10:45–11:15 Л.Нинжжамц  
11:20–11:50 Кофе завсарлага  
11:55–12:25 Кристофер Лингл Либертари үзлийг өөр өнцгөөс харуулах нь
12:30–13:10 Хэнри Сонг Хойд Солонгос ба эрх чөлөө
13:15–13:45 Д.Амартүвшин Хэрхэн либертари үзэл санааг үр дүнтэй хүргэх вэ
13:50–14:30 Өдрийн хоол  
14:40–16:40 Чингисийн хүрээрүү явна  
16:40–18:40 Чингисийн хүрээ+Бэсрэг наадам  
18:40–19:30 Морь унах  
19:30–22:00 Оройн зоог + хаалтын үдэшлэг Кен Скүүланд хаалтын үг хэлнэ
22:00–23:00 Буудал руу хүргэж өгөх  
Тасалбар
Та Liberty International арга хэмжээнд дараах багцуудаас сонгон тасалбараа shoppy.mn-с худалдан авч оролцох боломжтой.
6/6-ны багц
60,000 төгрөг
/Үнэд: Нээлтийн оройн зоог, нээлтийн илтгэл, нетворкинг/
6/7-ны багц
130,000 төгрөг
/Үнэд: Хөтөлбөр, 2 кофе завсарлага, өдрийн хоол, оройн хоол, станд ап комеди багтсан/
6/8-ны багц
СТӨ 10,000 төгрөг
/Үнэд: 4 илтгэгчийн яриа
65,000 төгрөг
/Үнэд: Хөтөлбөр, 1 кофе завсарлага, оройн хоол багтсан
6/9-ны багц
65,000 төгрөг
/Үнэд: Хөтөлбөр, 1 кофе завсарлага, оройн хоол багтсан
100,000 төгрөг
/Үнэд: Хөтөлбөр, хаалтын оройн зоог, бэсрэг наадам багтсан
Бүгдээрээ багц
400,000 төгрөг
/Үнэд: 6 сарын 6-9ныг дуустал бүх өдрийн төлбөр багтсан/
Холидей Инн
Liberty International олон улсын хурал нь дэлхийн 100 гаруй оронд 5,000 гаруй сүлжээ зочид буудалтай “IHG буюу Intercontinental Hotels Group”-ийн нэг болох Холидэй Инн зочид буудлын Их танхимд зохион байгуулагдах юм.